
ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII цэргийн хамгаалалтын ротын эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгаар "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан “Ээждээ бичих захидал” арга хэмжээг зохион байгуулав.

Цэргийн алба хаагчдын ээждээ бичсэн захидлыг уран уншигчаар уншуулан бичлэгийг хийж, ээжүүдтэй нь утсаар холбогдон мэндчилгээ болгон дамжууллаа. Мөн захидлыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газраар дамжуулан ээжүүдэд хүргүүлсэн нь тухайн цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийг баярлуулсан сайхан арга хэмжээ болж чадсан юм.
Ахлах дэслэгч П.ОТГОНБААТАР