
Дэслэгч Сэрээтэр нь байлдагчдыг сурган хүмүүжүүлэхийн тулд цэргийн дүрмийн шаардлагыг зөвөөр баримталж буй хүмүүсийг чадамгайгаар удирддаг. Сургуулийг заахаас 2-3 хоногийн өмнө өөрийн биеийг сайнаар бэлтгэж конспект төлөвлөгөөг хийж дээд даргаараа батлуулдаг. Сургуулийг заахдаа үзүүлэн таниулах хэрэглэлийг сайн бэлтгэх буюу жинхэнэ бие баримттай зүйлүүд дээр энэ сургуулийг явуулдаг байна. Энэ учраас дэслэгч Сэрээтэрийн салбар анги энэ улс төр, байлдааны бэлтгэл сургуулийн талаар ахмад Нанзадын анги дээр тэргүүлж байна. Энэ бол нөхөр Сэрээтэрээс байлдагчдын дотор үргэлжлэн ажиллаж тэдний эрэлт хүсэлтийг хангаж цаг ямагт бие биеэ үлгэрлэн сургаж байсны үр нь юм. Дарга хүний өндөр сурлага, сахилга журмын хатуу бэхжил хэчнээн өндөр байх тусам байлдагчдын сурлага хүмүүжилд их ашигтай нөлөөг үзүүлж чаддаг. Энэ туршлагаа улам батжуул.
Батлан хамгаалахын Төв архивын сан хөмрөгөөс “Улаан одон” сонин
1943.01.10 Дугаар No8 /1271/ хуудас-3
скачать dle 12.0