Нүүр хуудас БХЯ-100 МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ

            Тавиад оны дунд үеэс Монголын Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үе эхэлж 1990-ээд оныг хүртэл үргэлжилжээ. “Монгол цэргийн түүхийн товчоон” номонд өгүүлснээр энэ зурвас үе нь нэгдүгээрт, Монголын уламжлалт морин цэргээс үлдсэн 5 дугаар морьт тусгай суманг 1956 онд татан буулгаснаар морьт цэрэг түүх болон үлдсэн, хоёрдугаарт, хэрэг дээрээ татан буугдсан МАХЦ-ийг дахин сэргээн байгуулсан, гуравдугаарт, өргөтгөн зохион байгуулсан Монголын ардын арми өөрийн дүр төрхөөрөө Монгол цэргийн шинэхэн түүхэнд урьд өмнө байгаагүй бүтэц, зохион байгуулалт, зэвсэг техниктэй болж, хүчин чадал, байлдах чадварын хувьд олон дахин өссөн, дөрөвдүгээрт, МАА-ийг өргөтгөн зохион байгуулах, шинэчлэн зэвсэглэх, сургалт хүмүүжлийн ажлын шинэ тогтолцоог бий болгох үйл явц Олон улсын болон бүс нутаг, Монгол Улсын эргэн тойронд үүссэн цэрэг-улс төрийн нарийн төвөгтэй нөхцөл байдал, орчин үеийн дайны шинж чанар, түүнийг явуулах онол, арга хэрэгсэл үндсээрээ өөрчлөгдөж, цэргийн хэрэгт хувьсгал гарч, шинжлэх ухаан, техник эрчимтэй хөгжсөн үед явагдсан онцлогтой байна. Энэ бүх нөхцөл байдал, хүчин зүйлүүд Монголын Зэвсэгт хүчний түүхийн энэ үед шинэ агуулга, өнгө аясыг бий болгосон юм. Төр, засаг, эрх баригч улс төрийн намын батлан хамгаалах салбарт баримталсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнд Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, дүр төрх, хүчин чадалд гарсан өөрчлөлтөөр нь 1956-1990 онд явагдсан Монголын Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах үйл явц гурван шаттайгаар хэрэгжсэн гэж үзэж болох аж. Тухайлбал, нэгдүгээр шат нь 1956-1964 оныг хамрах бөгөөд энэ үед төр, засаг, МАХН-аас Олон улсын болон тус улсын гадаад цэрэг, улс төрийн байдалд дүгнэлт хийж, батлан хамгаалах хүчээ өөрийн улсын бололцооны хүрээнд бэхжүүлэх, орчин үеийн дайны шинж чанар, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлттэй уялдуулан МАХЦ-ийг Мотобуудлагын цэрэг болгон шинэчлэн зохион байгуулах эхлэлийг тавихад оршиж байв. Хоёрдугаар шат нь 1964-1979 оныг хамаарна. Энэ үед төр, засаг, эрх баригч намаас улс орны батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, армийг өргөтгөн зохион байгуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төрөл мэргэжлийн цэргийн тусгай бригад, хороо, батальон, рот бүхий Мотобуудлагын цэрэг болтлоо өргөжиж, тухайн үеийн шинэвтэр зэвсэг, байлдааны техник, бэлтгэсэн цэргийн боловсон хүчнээр хангагдаж, сургалт бэлтгэлийн шинэ тогтолцоог төлөвшүүлэн, нэгтгэл, ангиудын байлдааны бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварт мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Гуравдугаар шат нь 1979-1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд Монголын Зэвсэгт хүчин өөрийн түүхийн дал  гаруй жилийн дотор хөгжлийнхөө оргил үед хүрч, ерөнхий цэргийн арми, мотобуудлагын дивиз, тусгай хорооны зохион байгуулалтад орж, төрөл мэргэжлийн бие даасан цэрэг бий болж, анги, нэгтгэлүүдийн сургалт бэлтгэл, байлдааны бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх боломж, боловсон хүчин, зэвсэг, байлдааны техникийн хангалтад үндсэн өөрчлөлт гарч, чанарын шинэ түвшинд хүрсэн юм. Улс төрийн шинэ тогтолцоонд шилжсэн 1992 онд Улсын бага хурлаар баталсан “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар цэргийн албанд татах насыг 18-25, алба хаах хугацааг 12 сар, цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг байлдагч, түрүүч 27 нас, ахлагч, дунд офицер 45, ахлах офицер 50, дээд офицер 55, цэргийн бэлтгэл албанд байх насыг байлдагч, түрүүч 45, ахлагч, дунд офицер 50, ахлах офицер 55, дээд офицер 60-аар тус тус тогтоосон зэрэг зарчмын олон өөрчлөлт оруулсан байна. Манай улсад 1990-ээд оныг хүртэл төр, засгийн үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал, цэргийн номлол, батлан хамгаалах хууль гэж албан ёсны баримт бичиг байсангүй. Өгүүлэн буй үед цаг үеийн шаардлагын дагуу улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлж, Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилт нь улсын эдийн засгийн чадавх, санхүүгийн болон хүн амын нөөц бололцоо, төрийн батлан хамгаалах бодлого, батлан хамгаалах удирдлагын тогтолцоо, нийт ард түмэн, түүний дотор Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эх оронч ухамсар, зүтгэл чармайлтаас хамаарах нарийн төвөгтэй зорилт байв. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үйл явц багагүй хүндрэл бэрхшээл, алдаа, дутагдалтай учирч байсан хэдий ч үндсэндээ амжилттай явагджээ. Тухайн он жилүүдэд БХЯ-ны сайдаар Жамъянгийн Лхагвасүрэн /1959-1969/, Батын Дорж /1969-1978/, Жарантайн Авхиа /1978-1982/, Жамсрангийн Ёндон /1982-1989/, Лувсангомбын Моломжамц /1989-1990/, Шагалын Жадамбаа /1990-1996/ оноос ажилласан бол ЗХЖШ-ын даргаар Доржийн Гомбожав /1959-1965/, Бутачийн Цог /1965-1970/, Жамсрангийн Ёндон /1970-1974/, Чойндонгийн Пүрэвдорж /1974-1986/, Шагалын Жадамбаа /1986-1990/, Рашмаагийн Гаваа /1996/ нарын удирдсан цэргийн удирдлагын төв байгууллагууд үүргээ зохих ёсоор биелүүлж, улс орны батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний байлдах чадвар, сургалт бэлтгэл, бэлэн байдлын түвшинг өндөржүүлэх, бие бүрэлдэхүүнийг хүмүүжүүлэх үйл хэргийг удирдан зохион байгуулсан юм. Армийг өргөтгөн зохион байгуулах үед авто хуягт танкийн салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг БХЯ-нд Зэвсэглэл техник эрхэлсэн орлогч сайд, авто хуягт танкийн хэлтэс (газар), ерөнхий цэргийн армид командлагчийн техникийн орлогч, түүний хуягт танк, автын алба, Мотобуудлагын дивиз, хороо, батальонд захирагчийн техникийн орлогч, албадууд гүйцэтгэж иржээ. БХЯ-ны зэвсэглэл техник эрхэлсэн орлогч сайдаар Ш.Жадамбаа, Ш.Арвай, П.Мөнхдорж, авто хуягт танкийн хэлтэс, газрын даргаар Б.Намхай, Г.Базаргүр, П.Мөнхдорж, Б.Эрдэнэбат, Д.Тайванхүү, Ю.Содов нар ажиллаж байв.

            МАА-ийг өргөтгөн зохион байгуулах явцад артиллерийн цэргийн бүх шатны удирдлага, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, түүний үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч байжээ. БХЯ-ны артиллерийн хэлтсийг 1980-аад оны эхээр газар болгон, их бууны командлагч, түүний штаб, ерөнхий цэргийн армийн их бууны командлагч, түүний штаб, удирдах дивизион, Мотобуудлагын дивиз бүр артиллерийн командлагч, түүний штаб, удирдах батарей, Мотобуудлагын хороо бүр артиллерийн дарга, удирдах салаатай байжээ. Артиллерийн цэргийг 1950-иад оны дунд үеэс 1990-ээд оны дунд үе хүртэл Г.Түмээ, Б.Товд, А.Шуувай, Ж.Хүрэлжанцан, Ч.Цэрэндагва, Я.Мягмарсүрэн, Ц.Цогтжаргал нар удирдаж байв. Мөн цэргийг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн анги, салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангах алба, хэлтсийн даргаар Ц.Содов, Л.Дондов, Б.Өлзий, Н.Батсүх нар ажилласан бол 1956 оноос хойш холбооны хэлтэс, газар, холбооны цэргийн даргаар Д.Доржпалам, Д.Сэрдамба, С.Гангааням, Б.Цэрэнпил, Р.Гаваа, Б.Равжаа, Б.Шамбалжамц, Д.Рэнцэнханд нар ажиллаж иржээ. Түүнчлэн армийн инженерийн алба, хэлтсийн даргаар 1956 оноос хойш Д.Бавуу, Л.Ламаахүү, Л.Моломжамц, Г.Өлзийбат, Д.Наранцогт, Л.Гантөмөр нар ажиллажээ. 1956 оноос хойш химийн алба, хэлтэс, химийн цэргийн даргаар С.Гомбодорж, Ж.Дашзэвэг, Ш.Банзрагч, Ш.Паламдорж, Р.Даваа, Ч.Самбуу, Д.Налжир, Н.Чимэд нар ажиллажээ. 1965 онд байгуулагдсан УАДХЦ-ийн даргаар Г.Түмээ, Л.Дондов, Ч.Пүрэвдорж, Ц.Геннадий, Л.Өлзий, Ч.Улаанхүү нар ажиллажээ. Цэргийн нисэх хүчнийг 1966-1977 онд ЗХЖШ-ын Цэргийн авиацыг хариуцсан ахлах офицер, 1979 оноос БХЯ-ны нисэхийн хэлтэс, 1984 оноос МАА-ийн авиацийг удирдах газар тус тус удирдаж ирсэн бөгөөд дээрх албан тушаалд З.Юра, Ц.Батзориг, Д.Сүрэнхорлоо, С.Санжмятав нар ажиллаж байжээ. Цэргийн нисэх хүчнийг 1989 оноос УАДХЦ-ийн бүтцэд оруулжээ. Цэргийн нисэхийн анги, салбаруудын нисэх бүрэлдэхүүний эгнээнээс анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа, гавьяат нисгэгч Д.Цэрэндорж, С.Лхагважав, Л.Пүрэвсүрэн нар төрсөн байна. Барилгын цэргийн өмнө тавигдсан бүтээн байгуулалтын болон батлан хамгаалах зориулалттай хариуцлагатай зорилгыг биелүүлэхэд БЦУЕГ чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд түүний даргаар Д.Бямбаа, Д.Бавуу, Д.Пүрэвжав, Х.Жүгдэрнамжил, Ю.Жаргал нар ажиллажээ. Дээрх он жилүүдэд МАА-ийн АТУГ-ын даргаар Н.Паль /1959-1962/, О.Бизъяа /1962-1976/, Д.Бямбаа /1976-1982/, Г.Баасанжав /1982-1990/, Ц.Дашзэвэг /1990-1992/ нар ажиллажээ. МАА-ийн УТГ-ын даргаар 1950-иад оноос хойш Х.Хашбат /1956-1959/, С.Равдан /1960-1962/, Ж.Цэнд-Аюу

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер