Нүүр хуудас БХЯ-100 ТҮҮХЭН ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭ

1911.12.30. Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам байгуулагдав. Галсанцэвэгмэдийн Гомбосүрэн Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.

1912. Төгс-Очирын Намнансүрэн Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.

1912.02.16. Улиастайн манж, хятад цэргийг хөөн явуулав.

1912.08.05-07. Ховд хотыг манжаас чөлөөлөв.

1913.01. Өвөрмонголын нутагт 5 замын цэрэг оруулахаар шийдвэрлэв.

1913.01.24. Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Оросын хаан  II Николайд бараалхав.

1913.02.16. Цэргийг бэлтгэн сургах тухай Орос, Монголын хэлэлцээр байгуулагдав.

1913.05.08. Хаант Орос улсаас Бага даргын сургуульд хэрэглэх зэвсгийг хүлээн авав.

1913.12.04. Хиагтын гурван улсын хэлэлцээр дээр Хаант Орос, Дундад иргэн улсын төлөөлөгчид Өвөрмонголд байсан Монголын цэргийг гарахыг шаардав.

1914.12.01. Манжбазарын Доржпалам Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.

1915.06.07. Хиагтын гурван улсын хэлэлцээрт гарын үсэг зурав.

1919 оны зун Чойсүрэнжавын Жамъяндорж Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.

1921.02.09. Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилов.

1921.02.22. Богд Жавзундамбыг хаан ширээнд өргөмжлөв.

1921.03.02. Ардын намын цэргийн хэргийг захирах газар буюу штабыг байгуулжээ.

1921.03.13. Ардын түр Засгийн газрыг байгуулав.

1921.03.24. Цэргийн яамыг байгуулж, Цэргийн яамны эрхэлсэн түшмэл бөгөөд Бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатарыг томилжээ.

1921.04.10. Бүх цэргийн Зөвлөлийг байгуулав.

1921.07.10. Ардын засгийн цэргийн яамыг байгуулан яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжинд Д.Сүхбаатарыг томилов.

1922.12.20. ЦЯЯ-ны сайдаар С.Магсаржав томилогдов.

1927.11.15. С.Дэндэвийг ЦЯЯ-ны сайдаар томилов.

1929.01.23. ЦЯЯ-ны сайдаар Ё.Сандагсүрэн томилогдов.

1929.03.22. Л.Дарьзав ЦЯЯ-ны сайдаар томилогдов.

1930.04.15. ЦЯЯ-ыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлжээ.

1932.07.02. ЦЯЯ-ыг сэргээн байгуулж, сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, ХЦЗ-ийн Тэргүүлэгчид Г.Дэмидийг сонгон баталжээ.

1937.09.02. ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар Х.Чойбалсанг томилов.

1943.10.01. Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуулийг байгуулан ЦЯЯ-ны шууд харьяанд захируулав.

1944.07 сар. Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудыг ЦЯЯ-нд шилжүүлэн захируулжээ.

1949.02.19. ЦЯЯ-ыг Улсыг батлан хамгаалах яам хэмээн нэрлэх болов.

1950.01.23. УБХЯ-ны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдов.

1952.05.29. УБХЯ-ны сайдаар Санжийн Батаа томилогдов.

1955.02.28. МАХЦ-ийн улс төрийн хэлтсийг Улс төрийн газар болгон дахин өргөтгөв.

1955.07.06. Улсыг Батлан хамгаалах яамыг татан буулгаж,  Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яамыг байгуулав. Монгол ардын хувьсгалт цэргийг Ардын цэрэг хэмээн нэрлэв.

1955.07.06. ЦНАХХЭЯ-ны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдов.

 

1956.04.25. ЦНАХХЭЯ-ны сайдаар Батын Дорж томилогдов.

1959.06.23. Ардын цэргийн хэргийг эрхлэх яамыг байгуулав. Жамъянгийн Лхагвасүрэн АЦХЭЯ-ны сайдаар томилогдов.

1960.03.14. Армийн тэргүүний офицеруудын анхдугаар Зөвлөлгөөн болов.

1965.06.12. Ардын цэргийн Ерөнхий штабыг Ардын цэргийн Жанжин штаб болгон өөрчлөв.

1968.03.16. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 85 тоот зарлигаар АЦХЭЯ-ыг БНМАУ-ын Батлан хамгаалах яам болгов.

1969.07.05. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Б.Дорж томилогджээ.

1978.09.28. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ж.Авхиа томилогдов.

1979.05.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдын 130 тоот тушаалаар Армийн корпус /ерөнхий цэргийн 5 дугаар арми/, мотобуудлагын 1,6,8 дугаар дивизийг байгуулжээ.

1979.08.31. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 345 тоот тогтоолоор БНМАУ-ын Батлан хамгаалах Зөвлөлийг байгуулжээ.

1981.11.28. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 417 дугаар зарлигаар “БНМАУ-ын бүх нийтийн цэргийн үүргийн тухай” хуулийг баталжээ.

1982.10.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ж.Ёндон томилогдов.

1989.10.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Л.Моломжамц томилогдов.

1990.09.18. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагдав.

1990.09.28. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ш.Жадамбаа томилогдов.

1990.11.25. БХЯ-нд Тамгын хэлтэс шинээр байгуулав.

1991.06.11. Цэргийн дотоод албаны дүрэм, цэргийн сахилгын дүрэм, цэргийн хүрээний ба харуулын дүрмийг Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар шинэчлэн баталжээ.

1991.07.03. Цэргийн албан хаагчдыг шинэчлэн баталсан загварын дүрэмт хувцаст шилжүүлэх тухай БХЯ-ны сайдын тушаал гарав.

1991.11.25. МАА-ийн албан хаагчид цэргийн шинэ тангараг өргөв.

1992.05.05. Бүх цэргийн хар сүлдийг БХЯ хүлээн авав.

1992.05. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдав.

1992.07.11. Бүх цэргийн хар сүлдийг Д.Сүхбаатарын талбайд анх цэнгүүлэв.

1994.06.13. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль батлагдав.

1994.06.30. Монгол Улсын цэргийн номлолын үндэс батлагдав.

1994.07.06. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цэргийн цол олгох дүрмийг батлах тухай” зарлиг гарав.

1993.10. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль батлагдав.

1995.01.03. Батлан хамгаалахын сайдын 3 тоот тушаалаар Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын цэргийн жинхэнэ алба хаах дүрэм, гэрээг батлав.

1996.07. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Д.Дорлигжав томилогдов.

1996.08.10. Монгол Улсын Засгийн газрын “БХЯ-ны зохион байгуулалтын бүтэц, зардлын төсвийн хязгаар батлах тухай” 194 дүгээр тогтоолоор ЗХЕШ-ыг БХЯ-ны бүтцээс гаргав. Мөн БХЯ-нд Төрийн нарийн бичгийн дарга гэсэн орон тоо бий болов.

1997.04.24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг батлав.

1998.04.24. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Р.Одонбаатар томилогдов.

1999.01. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ш.Түвдэндорж томилогдов.

2000.05.15. Батлан хамгаалахын сайдын 149 тоот тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг  батлав.

2000.08. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ж.Гүррагчаа томилогдов.

2000.09. “Центр АзБат-2000” хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчид оролцов.

2000.12.02-03. Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамдын дээд хэмжээний Зөвлөлдөх уулзалт анх удаа Улаанбаатарт болжээ.

2003-2008. Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн баг АНУ-ын тэргүүлсэн Эвслийн “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд Ирак улсад үүрэг гүйцэтгэжээ.

2003.01-08. Зэвсэгт хүчний Сургалтын хөдөлгөөнт баг (11 ээлжийн нийт 235 цэргийн албан хаагч) “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үүрэг гүйцэтгэсэн байна.

2003-2004. Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн баг Косово дахь НАТО-гийн Энхийг сахиулах ажиллагаанд Бельгийн салбарын бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэжээ.

2003-2004. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх НҮБ-ын цэргийн ажиглагчаар 2 офицер Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад үүрэг гүйцэтгэжээ.

2003-2004.  250 хүнтэй Мотобуудлагын салбарын хэмжээний цэргийн багийг НҮБ-ын Байнгын хүчний бүрэлдэхүүнд бүртгүүлсэн байна.

2004-2005. Б.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллажээ.

2004.03.03. Монгол Улсад Цэрэг-техникийн  буцалтгүй   тусламж үзүүлэх тухай ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

2004.10. Монгол-Энэтхэгийн Зэвсэгт хүчний Тусгай хүчний хамтарсан анхны “Нүүдэлчин заан” дадлага, сургалтыг Таван толгойд зохион байгуулжээ.

2005.03.18. Ц.Шаравдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.

2005.05.15. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслол болжээ.

2006.01.27. М.Сономпил Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллажээ.

2006.06. Монгол Улсын Бүх цэргийн их Хар сүлдийн өргөө байгуулагджээ.

2006.11. ОХУ-ын Батлан хамгаалах яамтай “Монгол Улсын цэргийн албан хаагчдыг ОХУ-ын БХЯ-ны цэргийн сургуулиудад суралцуулах тухай гэрээ” /контракт/-г шинэчлэн байгуулжээ.

2007.12. Ж.Батхуяг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.

2008.05. Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааны “Дархан-1” хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулжээ.

2008.09. Л.Болд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.

2008.09. “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн оролцоо дуусгавар болжээ.

2009.07. “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль Улсын Их Хурлаар батлагдсанаар “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” байгуулагдан, үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэс бий болжээ.

2009.07. Анх удаа ОХУ-ын Омск хотын Кадетын корпуст 20 хөвгүүнийг суралцуулахаар илгээжээ.

2009.12. Афганистан Улсад “Аюулгүй байдлыг дэмжих Олон улсын цэргийн хүчний ажиллагаа”-ны ХБНГУ тэргүүлсэн Хойд зүгийн командлалын бүсэд манай Цэргийн баг Мотобуудлагын салааны бүрэлдэхүүнтэйгээр Германы цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэжээ.

2010.07. “Зэвсэгт хүчний тухай” хуулинд нэмэлт орсны дагуу Баян-Өлгий, Баянхонгор аймагт барилга инженерийн анги байгуулагджээ.

2010.08. Манай улсын нутаг дэвсгэрт “Дархан-3” хээрийн сургууль зохион байгуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний 250 орчим цэргийн алба хаагч, 70 орчим техник оролцуулсан байна.

2010. БХЯ, ЗХЖШ-ын оролцоотой телевизийн 60 ангит “Тусгай салаа” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон билээ.

“Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг шинэчлэн баталжээ.

БХИС-ийн харьяанд “Тэмүүжин өрлөг” дунд сургууль байгуулав.

2011.01. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад орон сууц олгох ажлыг зохион байгуулж, 1800 гаруй ахмад настанд орон сууц олгожээ.

2011.03. УИХ-аас жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгож хуульчилсны дагуу уг өдрийг анх удаа ёслон тэмдэглэв.

2011.05. “Зэвсэгт хүчний тухай” хуулинд нэмэлт орсны дагуу Сүхбаатар аймагт барилга инженерийн анги байгуулагдсан.

2011.07.10. Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр байлдааны техник оролцсон цэргийн ёслолын жагсаал болов.

2011.08. Цэргийн төв госпиталийн өргөтгөлийн шав тавих ёслолын ажиллагаа болжээ.

2010-2011. БНХАУ-ын БХЯ-наас  Монгол Улсын  БХЯ-нд үзүүлсэн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр БХЯ-ны харьяа “Багабаян” ТӨҮГ-ын байрлалд Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдыг нөхөн сэргээх цогцолбор төв байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн байна.

 “Монгол Улсын Батлан хамгаалах яам” номноос бэлтгэв

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер