Соёмбо редакц
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2022 ОНЫ МАРШ, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
Хаалтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор нарын хүндэт зочид төлөөлөгчдөөс гадна Зэвсэгт хүчний 33 нэгтгэл, ангийн 1500 гаруй алба хаагчид оролцлоо.
Цэргийнхний олимп болсон энэхүү тэмцээний эхний гурван өдөрт оны аварга эрэгтэй, эмэгтэй офицер, ахлагчаа шалгаруулж, үргэлжлүүлэн гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэлүүдийг нь шалгав.
Сүүлийн гурван өдөрт нь цэргийнхний мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, тэсвэр хатуужил, эр зориг, хурд хүч шаардсан гол тэмцээнээр амжилттай буухиалав.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамирын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан юм.
Зэвсэгт хүчний 2022 оны аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний “Эрэгтэй ахлагч”-ийн төрөлд тэргүүн байрт ахлагч М.Энхбат (186), дэд байрт ахлах ахлагч Г.Пүрэвдорж (150), гутгаар байрт ахлагч П.Элбэгдорж (327), “Эмэгтэй ахлагч”-ийн төрөлд тэргүүн байрт ахлагч Э.Ариунтунгалаг (011), дэд байрт ахлагч П.Мөнгөнсаран (189), гутгаар байрт ахлагч С.Баярцэцэг (016) нар шалгарав.
“Эмэгтэй офицер” төрөлд дэслэгч У.Энх-Оюун (310), дэд байрт ахлах дэслэгч Н.Ууганцэцэг (311), гутгаар байрт спортын дэд мастер, ахлах дэслэгч Ш.Отгонцэцэг (119), “Салааны захирагч”-ийн төрөлд тэргүүн байрт дэслэгч А.Бат-Эрдэнэ (311), дэд байрт дэслэгч С.Идэрболд (327), гутгаар байрт дэслэгч Ц.Ганбаатар (256) нар шалгарч, бусдыгаа хошуучиллаа.
“Ротын захирагч”-ийн төрөлд ахмад Б.Ариунболд (016) тэргүүлж, дэд байрт ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн (256), гутгаар байрт ахлах дэслэгч С.Төртогтох (150), “Батальоны захирагч”-ийн төрөлд тэргүүн байрт цэргийн спортын мастер, ахмад Б.Цээноров (350), дэд байрт ахмад Б.Даваадорж (016), гутгаар байрт хошууч Р.Ариунбаатар (150) шалгарч, журмын нөхдөө манлайлав.
Эмэгтэй багийн төрөлд хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, хурандаа А.Бүрнээбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн баг тамирчид эхний гурван байрыг эзэлж, дайчин нөхдийнхөө өмнө шагналаа баяр, бахдалтайгаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болороос гардан авлаа.
Харин эрэгтэй багийн төрөлд бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн баг тамирчид нэгдсэн дүнгээр эхний гурван байрыг эзэлж, олныхоо алга ташилт, уухайн түрлэг дунд алдар, гавьяагаа дуудуулан шагналын тавцан өөд гүйцгээлээ.
Үргэлжлүүлэн хурандаа Д.Цог-Эрдэнэ багийн төрөлд буюу 15 байнгын бүрэлдэхүүний салаа, 16 хугацаат цэргийн алба хаагчдын салаа болон 16 эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгаас манлайлагчдыг зарлаж, шагналыг нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тэргүүтэй удирдлагууд гардуулсан юм.
Хугацаат цэргийн алба хаагчдын салааны тэргүүн байрт хурандаа А.Бүрнээбаатар захирагч, ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн баг (1:22:10.68), дэд байрт хурандаа Х.Энхболд захирагч, дэслэгч Л.Мөнхбат салааны захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн баг (1:24:51.98), гутгаар байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагч, ахлах дэслэгч Б.Төвжаргал салааны захирагтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн (1:28:04.07) хугацаат албаны дайчид шалгарлаа.
Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгийн тэргүүн байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагч, ахлах дэслэгч П.Цамбагарав ахлагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тасаг (0:36:00.82), дэд байрт хурандаа Ч.Эрдэнэболд захирагч, ахлах дэслэгч Т.Номунзаяа ахлагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тасаг (0:42:26.30), гутгаар байрт хурандаа Ц.Буянжаргал захирагч, ахлах дэслэгч Н.Ууганцэцэг ахлагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тасаг (0:44:18.97) шалгарч, тэвсэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа тэргүүлэв, тэд.
Байнгын бүрэлдэхүүний салааны тэргүүн байрт хурандаа Д.Шинэбаяр захирагч, ахлах дэслэгч С.Цэрэнням салааны захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг (1:08:30.72), дэд байрт дэд хурандаа А.Гүрбадам захирагч, ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн баг (1:12:41.87), гутгаар байрт дэд хурандаа Б.Олзбаяр захирагч, дэслэгч Т.Тэмүүлэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид (1:14:54.67) шалгарч, шагналаа гардан авав. Спортын талбарт хүчтэй өрсөлдөгчид хэдий ч эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө зүтгэхэд гар нийлсэн эрхэм хамтрагчдад дараа жилийн уралдаан даанч хол байна гэлцсээр тарлаа.
ЭНЭ ЖИЛ 5,000 ЗАЛУУСЫГ СУРГАЖ, АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛОХОД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо.
“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.
Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм.
Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална. Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ.
Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна.
Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм.
Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ.
Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.
Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа.
Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн 46 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ.
Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулна
Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав. Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.
ЗЭВСЭГТ ХҮЧИН-100 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭН ХОЁР ХЭСГЭЭС...
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музейгээс “Зэвсэгт хүчин-100 жил” дижитал үзэсгэлэнг үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэж байна. Тус үзэсгэлэн нь Ардын журамт цэргээс Монголын Ардын Арми, Монголын Зэвсэгт хүчин гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх аж. 1921 оны Ардын журамт цэргээс эхлээд өнөөгийн энхийг сахиулагчдын түүхэнд холбогдох архивын 100 гаруй баримт, 150 гаруй биет үзмэр, эд өлгийн зүйлсийг дэглэн үзүүлэхээс гадна 1200 гаруй гэрэл зураг, баримтат киног орчин үеийн дэвшилтэт техник, технологийг түлхүү ашиглан үзүүлэх аж. Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, МАН-ын төв архивын сан хөмрөгөөс урьд өмнө нь үзэгчдийн хүртээл болж байгаагүй ховор түүхэн гэрэл зураг, архивын үнэт баримтууд, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Д.Бодоо нарын хэрэглэж байсан түүхэн биет үзмэрийг дэглэн толилуулахаар зэхжээ.
Мэдрэгчтэй ухаалаг дэлгэц, холограмм төхөөрөмж, ухаалаг зурагт мэдрэгчтэй яригч, аудио чихэвч, гэрэлт самбар, проектор зэргийг ашигласнаар 100 жилийн түүхэнд холбогдох гэрэл зураг, архивын баримтуудыг он дараалалын дагуу олноор байршуулж үзэгчид өөрийн сонголтоор хүссэн баримт материалтай танилцах боломжийг олгож байгаа нь тус үзэсгэлэнгийн гол онцлог, шинэлэг тал ажээ. “Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэн нь энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд, 19-ний өдрөөс Монгол цэргийн музейн түр үзэсгэлэнгийн зааланд дэглэгдэж үзэгч олны хүртээл болох юм.
ЗАХИАГААР ДАМЖСАН СЭТГЭЛИЙН ҮГС ЭЗДЭДЭЭ ХҮРЭВ
ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII цэргийн хамгаалалтын ротын эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгаар "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан “Ээждээ бичих захидал” арга хэмжээг зохион байгуулав.
Цэргийн алба хаагчдын ээждээ бичсэн захидлыг уран уншигчаар уншуулан бичлэгийг хийж, ээжүүдтэй нь утсаар холбогдон мэндчилгээ болгон дамжууллаа. Мөн захидлыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газраар дамжуулан ээжүүдэд хүргүүлсэн нь тухайн цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийг баярлуулсан сайхан арга хэмжээ болж чадсан юм.
Ахлах дэслэгч П.ОТГОНБААТАР
8,434 ИРГЭН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДЖЭЭ
Нийслэлийн найман дүүргийн байнгын болон түр 46 цэгт 94 баг ажиллаж, 14.00 цагийн байдлаар нийт 8,434 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Хуваарийн дагуу өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа юм. Маргаашнаас худалдаа, үйлчилгээ, боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдыг дархлаажуулна.
Вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог учир иргэд заавал хоёр тун тариулах ёстой. Одоогоор иргэдэд сөрөг нөлөө илэрсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.
Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба
"ЧАДВАРЛАГ-100"-ГААС ШИЛДЭГ 9
Зэвсэгт хүчин хэмээх их айлын хот хөдөө, хол ойрын хамаг л ажлын голыг нугалахад 089 дүгээр анги тэр тусмаа эл ангиар овоглогдсон алтан шар замын эзэд, авто техникийн жолооч нар голлох үүрэгтэй. Эгэл атлаа энгүй үүргийг нуруундаа үүрч яваа тус анги ирэх онд 100 жилийнхээ түүхэн ойтой золгох аж. Тиймдээ ч эдний хамт олон ангийнхаа их ойг угтаж басхүү Зэвсэгт хүчнийхээ 100 жилийн ойн хүрээнд аливаа ажил, арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна. Тэдгээр ажлынх нь нэг болох 100 жолоочийг хамруулсан “Чадварлаг-100” тэмцээн өчигдөр ангийнх нь байрлалд боллоо. Ангийн захирагчийн орлогч, ахлах инженер, дэд хурандаа Д.Алтанбаяр эл тэмцээнийг санаачилж, зэвсэг, техникийн албаны хамт олон нь зохион байгуулсан юм. “Жолооч нарынхаа, тэр дундаа шинээр томилогдсон залуусынхаа мэргэжлийн ур чадварыг шалгах, дээшлүүлэх, олон жил ажилласан, дадлага туршлагатай ах нараасаа суралцах, харилцан туршлага солилцох боломжийг энэ тэмцээн бүрдүүлж байгаа юм. Ийм ч зорилго агуулсан” гэж санаачлагч болон зохион байгуулагчид нь онцолж байв.
Жолооны дүрмийн шалгалт, галын бэлтгэлийн 12, 13, 15 дугаар норматив, авто дромын элементүүдийг гүйцэтгэх гэсэн гурван даалгаврын хүрээнд оролцогчид авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Гурав дахь даалгавар буюу авто дромын элементүүдийг гүйцэтгэхдээ өрсөлдөгчид суудлын авто машин, автобус, ачааны буюу “Зил-130” маркийн машинуудаас дурын техникээр даалгавараа гүйцэтгэв. Тэмцээний төгсгөлд D ангилалын төрөлд ахлах ахлагч Б.Энхтөр, ахлагч Т.Мөнхбаяр, Д.Ган-Очир нар, C ангилалын төрөлд ахлах ахлагч С.Норовваанжил, Б.Анхбаяр, ахлагч Т.Тэгшээ нар, B ангилалын төрөлд дэд ахлагч Э.Амарбаатар, Б.Мөнхсүлд, ахлагч Э.Өвөө нар тус тус шалгарлаа.
Тэмцээн өрнөх үеэр тус ангийн техник шалган нэвтрүүлэх байрын дарга, ахлах механик, ахлах ахлагч С.Батбаяраас хэд хэдэн зүйл сонирхон асуув. Тэрээр ШУТИС-ийн МИС-ийг автын инженер мэргэжлээр 2001 онд төгсөөд 2013 онд эл ангид “бүл нэмж” тэр үеэс л одоогийнхоо албан тушаалыг хашиж байгаа гэнэ. Тэдний гэр бүл бараг бүгдээрээ цэргийнхэн төдийгүй, түүний аавыг Ховдын хорооны захирагч асан хурандаа Н.Сайнбилэг гэдгээр нь салбарынхан анддаггүй аж. Харин ээж Д.Алтанцэцэг нь тус ангид насаараа усны тэрэг жолоодож, ахлах ахлагч цолоор мөрдэс гоёж явсан бүсгүй гэнэ. Аав, ээжийнхээ ажил, амьдралын замналыг түүчээлж, Зэвсэгт хүчинд алба хааж яваадаа бахархдаг нь түүний ярианаас илхэн.
С.Батбаяр ярианыхаа эхэнд “Манай жолооч нар үнэхээр чадварлаг, ажил, мэргэжилдээ эзэн нь болсон залуус” хэмээн тодтоголоо. Түүний ажил өдөр бүр зургаан цагт эхэлдэг бөгөөд ангийнхаа хашаанаас ажилдаа гарч буй жолооч бүрт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөн эрүүл мэндийн байдлыг нь лавлахаас гадна машин техникүүдийн бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгаж явуулдаг ажээ. Эндээс Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд цаг хугацаатай өрсөн өрнөж байгаа ямар ч ажлыг саадгүй бүтээхэд тус ангийн хамт олны үүрэг, хариуцлага, ажлын онцлог нь тод харагдах буй за.
Ахмад Д.Мэндбаяр
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар Увс аймагт байгуулагдав
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ салбар холбоодоо Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг 15 аймагт байгуулаад байсан бол өнгөрсөн сард энэ тоо нэгээр нэмэгдэж, Увс аймагт тус холбооны салбар байгуулагджээ.
Тодруулбал, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр салбар холбоо байгуулагдаж, нэгдсэн холбооноос анхдугаар хурлыг зохион байгуулж, удирдах албаны хүмүүсээ сонгожээ. Салбар холбооны даргаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, нарийн бичгийн даргаар бэлтгэл хурандаа Я.Чулуунбаатар болон удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож томилсон байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчдаар дамжуулан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, эх орноо хамгаалах, хууль сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын гүйцэтгэдэг хүндтэй бөгөөд хариуцлагатай хөдөлмөрийг нийгэмд таниулан сурталчлах үйлсэд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” чамлахааргүй амжилт гаргаад байна. Увс аймаг дахь салбар холбоо байгуулагдаад удаагүй ч нэгэн бахархалт үйл ажиллагааг санаачлан ажлын гараагаа эхлүүлжээ. Тодруулбал, тэд салбар холбоогоороо дамжуулан Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг угтаж 45 хүний бүрэлдэхүүнтэй тойрон аяллыг Увс-Улаанбаатар-Дорнод чиглэлд зохион байгуулж байна.
Аяллын хүрээнд тэд Монгол цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зорилго, зорилттой танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл авчээ. Энэ тухай салбар холбооны гишүүд хэлэхдээ “Бид нэгдсэн холбооныхоо үйл ажиллагаатай танилцаад тэдний хийж байгаа ажлын цар хүрээ, үр нөлөө асар их гэдгийг мэдэрлээ. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ч мэдээлэл авлаа. Тухайлбал, "Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ нь салбар холбоодын тэргүүнүүд, нарийн бичгийн дарга нартай арга зүйн сургалтыг зохион байгуулах, төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн холбоодтой хамтран сар бүр “Миний мэргэжил-эх орноо хамгаалагч” сэдэвт нийгэм, иргэдэд хандсан сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх, Монгол Улсын нийт энхийг сахиулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах, төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадууд, алба хаагчдын эрдэм шинжилгээний бүтээл, номын нэгдсэн үзэсгэлэн гаргаж, номын баяр хийх зэрэг олон ажлыг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болгоод явж байгаа юм байна” гэв.
Ингээд Увс аймгийн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын салбар холбооны зарим гишүүдийн сэтгэгдлээс хүргэе.
НУТАГТАА ОЧООД ОЛОН АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
"Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын Увс аймаг дахь салбар холбооны нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Я.Чулуунбаатар:
-Өнгөрсөн сард Увс аймагт “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын салбар байгуулагдаж, миний бие нарийн бичгийн даргаар сонгогдсон. Мөн удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо. Манай аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах долоон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс тэтгэвэр, чөлөөнд гарсан хүмүүсээс сонгож, 20 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулсан. Манай байгууллага одоогоор хамгийн отгон нь ч гэсэн бидний хувьд ажлын гараагаа тун сайхан аяллаар эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ аялалд удирдах зөвлөлийн арав гаруй хүн, сумдын багийн Засаг дарга нарын төлөөлөл, аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажил үйлсээрээ манлайлж байгаа залуус зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүн хамрагдаж байна. Бид Улаанбаатар хотод ирмэгцээ Монгол Улсын Төрийн ордонд орж, Есөн хөлт цагаан тугаасаа адис авсан. Мөн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-д очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчдийн бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхсоны сацуу Г.К.Жуковын музейн үзмэртэй танилцлаа. Түүнчлэн Бүх цэргийн Их хар сүлдэндээ мөргөж, хийморио сэргээгээд ч амжсан.
Нэмж хэлэхэд, Зэвсэгт хүчнээрээ омогшин бахархаж, ажил үйлсээр нь үлгэр дуурайлал авсан маш сайхан аялал болж байна. Эндээсээ бид Дорнод аймгийг зорьж, шинэ Халх гол сумын үйл ажиллагаатай танилцаж, байгалийн цогцолборт газруудыг үзэж сонирхоно. Цаашдаа нутаг орондоо очоод Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан олон ажлыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, холбооны үндсэн үүрэг болох хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг төлөвлөн явуулах болно.
УВСААС БУЙР НУУР, БУЛАН ДЭРС, ХАЛХ ГОЛ ...
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Эрдэнэ-Очир:
-Би энэ албыг 15 дахь жилдээ хашиж байна. Шинээр батлагдсан “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-д аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол эрс нэмэгдсэн. Тиймээс аймаг, орон нутагтаа Батлан хамгаалах үйл ажиллагааг явуулах гол бүрэлдэхүүн хэсэг нь бид юм.
Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна. Үүн дээр нэмж өнгөрсөн сард манай аймагт “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын салбар холбоо байгуулагдсан нь бидний ажилд ихээхэн тус нэмэр болох сайхан боломж бүрдлээ гэж харж байна. Энэ ажлын хүрээнд Чөлөөлөх дайны ялалтын ойд зориулан түүх, дурсгалт газруудаар хийх аяллыг Увсаас Буйр нуур, Булан дэрс, Халх гол зэрэг эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсгасан дайчдын нутгаар өнгөрүүлэх гэж байгаадаа баяртай байна. Эргэж нутагтаа очоод Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, хүүхэд, залуустаа цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг олгох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх болно.
Манайх Хилийн цэргийн ангитай бөгөөд тэнд гавьяаныхаа амралтад гарсан олон офицер, ахлагч бий. Тэдэнтэйгээ бид хамтран ажиллана.
БҮГД ЦЭРГИЙН АЛБА ХААСАН
Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн Засаг дарга Х.Эрдэнэбат:
-Тус аялалд хамрагдсандаа туйлын баяртай байна. Бид Увс аймгаас 1300 гаруй километр замыг туулж нийслэл хотод ирлээ. Одоо эндээсээ мөн 1000 гаруй км явж, Дорнод аймгийн Халх гол суманд очно. Би сумаа төлөөлж яваа хүн. 2012 оноос тус суманд Багийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа үргэлж төрийн цэргийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг дэмжсээр ирсэн.
Эргэж очоод сумынхаа иргэддээ холбооны үйл ажиллагааг сурталчилна. Өмнө нь би тус холбоог төрийн байгууллага гэж андуурч байсан. Судлаад үйл ажиллагаатай нь танилцаад нарийн мэдээлэл авч, ташаа ойлголттой байснаа мэдсэн. Манай багийн гэлтгүй ер нь сум, аймгийн хэмжээнд жил бүр цэрэгт алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс өмнө нь залуус цэргийн албыг төдийлөн ойшоож, сонирхдоггүй байсан. Гэтэл одоо цаг үе өөр болж, залуус ирээдүйтэй алба гэдгийг нь ухамсарлах болжээ. Тэгээд ч төрийн албанд ажилд орох үүднээс цэргийн албаа биеэр хаах хүсэлтэй болсон. Манай багаас гэхэд жилд 10 гаруй залуус цэрэгт мордож байна. Энэ тоо цаашид ч улам нэмэгдэнэ .
Миний хувьд 1985-1988 онд Улаанбаатар хотод Ардын Армийн 019 дүгээр ангид цэргийн алба хааж байлаа. Сүүлийн гурван жилийн цэрэг явлаа. Манайх эцэг, эхээсээ арвуулаа бөгөөд долоон хүү нь бүгд цэргийн алба хаасан юм. Тиймээс цэргийн амьдрал, албаны онцлог, сайхан талуудыг нь өөрийнхөө хэмжээнд сайн мэддэг учир орон нутгийнхаа хүмүүсийг байнга уриалдаг. Харин өдгөө төрийн бус байгууллагын салбар нь манай аймагт байгуулагдаж, бүтээлч үйл ажиллагаагаа явуулах болсон учир цэрэгт алба хаах залуусын тоо эрс нэмэгдэнэ гэдэгт илтгэлтэй байна.
Олон улсад хүчний тэнцвэр алдагдаж байна
Монгол Улсын “Тэргүүн шадар” дипломатч Гуудайн Төмөрчулуун хэмээх эрхэмтэй ярилцлаа. Тэрбээр 1973 онд Өлгий хотын 10 жилийн хоёрдугаар сургууль, 1978 онд Куба улсын Гаванийн Их сургууль, 1983 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн дээд курс, 1990 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг тус тус дүүргэсэн манай улсын тэргүүний дипломатч, эрдэмтэн, судлаач юм.
- 2020 он гарснаар олон улсын харилцаа хэрхэн өөрчлөгдөөд байна вэ?
-Он гарснаар коронавирус дэлхий даяар тархсанаас олон улсын харилцааг орвонгоор нь өөрчлөөд байна. Халдвар тархаагүй улс ч гэж алга. Энэ өвчин нь дэлхийн хүчирхэг, "№1" эдийн засагтай АНУ-ын сонгуульд хүртэл нөлөөлж эхэллээ. Вирус газар авахаас өмнө Д.Трампын нэр хүнд өндөр байлаа. Тэгэхээс ч аргагүй, АНУ-ын эдийн засаг маш үсрэнгүй хөгжиж, ажилгүйдэл хамгийн доод цэгтээ хүрч байсан. Гэтэл коронавирусээс болоод 100 гаруй мянган хүн нас барж, өдөр ирэх тусам өвчлөлийн тоо өсөн нэмэгдэж байна. Улс орондоо тулгараад байгаа энэхүү нөхцөл байдлыг арилгахад олигтой шийдвэртэй алхам хийж чадахгүй байгаа учир түүний нэр хүнд хурдан унаж байна. Дараа нь тус улсад гарсан арьс өнгөөр ялгаварлах үзэл. Жеорж Флойд гэгч Африк гаралтай Америкийн иргэнийг цагдаа нар хороосноос болоод “Black Lives Matter” гэх уриа лоозонтой хөдөлгөөн газар аваад сүүлдээ дан ганц Америкийн бус дэлхий нийтийн том асуудал болж хувираад одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Хар арьстнууд нь Испани гаралтай цагаачидтайгаа нийлээд Америкийн сонгогчдын ихэнх хувийг эзэлдэг чухал бүлэг болдог. Нөгөөтэйгүүр “Make America Great Again”, “America First” зэрэг Д.Трампын уриа лоозон, үзлээс болж тус улс холбоотон орнуудаа гомдоож эхлээд байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисийн гэрээ, ЮНЕСКО, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг маш чухал байгууллагуудаас АНУ гарлаа. Энэ мэт том гүрний гадаад бодлогын өөрчлөлтөөс болж дэлхий дахинд худалдааны дайн, улс хоорондын үл итгэлцэл, геополитикийн сөргөлдөөн гэх зэрэг олон хүчин зүйл урган гарч ирсээр байгааг бид бүхэн харж байна.
-Ялангуяа Америк Хятадын харилцаа сүүлийн үед муудаж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Монголын хамгийн гол геополитикийн хүчин зүйл бол ОХУ, БНХАУ шүү дээ. Хоёр хөрш маань өдрөөс өдөрт улам хүчирхэгжиж байна. Үүнийг олон улсад "Rising new powers” гэж нэрлэн бичиж байна. Орос, Хятадын харилцаа улам гүнзгийрч, олон улсын харилцаанд хамтран “тоглож” Америкийн дарамт шахалтыг эсэргүүцэж байна. Хүчний тэнцвэр алдагдаж, дан ганц Америк бусад улсын хөгжлийг араасаа дагуулж, манлайлж явдаг байсан үе удахгүй ард хоцрох төлөвтэй байгааг дэлхийн бүх сонин, сэтгүүлээр бичиж байна. Хэрвээ тус улс тэргүүллээ алдвал дагаад ардчилал, либерал үзэл ч ноёрхлоо алдана. Өөрөөр хэлбэл энэ нь манай улсын либерализмд нөлөөлнө гэж ойлгоход болно. Фрэнсис Фукуяама хэмээх АНУ-ын эрдэмтэн 1991 онд “Түүх төгсчихлөө” гэдэг ном бичсэн. Тус номд “... Америк либерализмыг гаргасан эх орон нь юм”. “Либерализм дэлхий даяар тархлаа”. “Ардчилал дайсангүй боллоо” гэх зэргээр бичиж байлаа. Арга ч үгүй Хүйтэн дайн төгсөж, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗХУ бутран Америктай өрсөлдөх дайсан үгүй болсон тэр цаг үе. Ингээд либерал дэг журам дэлхий дахинд тогтлоо гэж тунхаглан бичиж байсан бол одоо 30 жилийн дараа энэ үзэл мухардалд орж эхэлжээ. Энэ бол миний хувьд, судлаач хүний хувьд гаргаж байгаа том дүгнэлтийн нэг юм шүү.
-Тэгэхээр “Rising new powers” гэдэг нь манай хоёр хөрш улсууд байх нь ээ. Тэгвэл энэ байдал манай улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөө үзүүлэх вэ?
-Тэгэлгүй яах вэ, мөн Ази тивд Энэтхэг хэмээх маш том улс гол тоглогч болж гарч ирж байгааг бид харж байна. Италийн нэрт олон улс судлаач эрдэмтэн Антонио Грамшич “This is the time of monsters” буюу “Мангасуудын эрин цаг үе ирлээ” гэж бичиж байна. Манай хоёр хөршийн хувьд эдийн засаг болоод Батлан хамгаалах чадавхаа хурдацтай нэмэгдүүлж, бүс нутагтаа ч төдийгүй дэлхий дахинд өөрсдийн сүр хүчийг байнга харуулж байна. Хятадын хувьд Хонг Конг, Шинжаан Уйгур, Тайван арал руу чиглэсэн түрэмгий бодлого явуулж эхэллээ. Сүүлд гэхэд л Өвөр монголчуудыг монгол бичгээ хэрэглэж болохгүй гэсэн хатуу хууль, журам гаргасныг та, бид цахим орчноос уншсан. Оросын хувьд ч ялгаагүй. Өдрөөс өдөрт баруун хилд нь ойртож байгаа НАТО-ийн тэлэлтийн эсрэг олон мянган цэрэг, техник оролцсон том, том цэргийн сургуулиуд хийж сүр хүчээ байнга харуулж байна. Хоёр хөрш маань Батлан хамгаалах чадавхаа ингэж нэмэгдүүлж байгаа нь энгийн хүнд ч ойлгомжтой нэг зүйлийг бидэнд хэлээд байна. Энэ нь бүс нутагт аюулгүй байдлын асуудал хурцдаж, улам муудсаар байгаа гэж хамгийн энгийнээр ойлгоход болно. Цаашдаа бүс нутагт өрнөж буй эдгээр үйл явдал манай улсын тусгаар тогтнолд ч аюултай байж мэдэх юм. Өөрт ирж болох аюулыг байнга урьдчилан тооцоолж байх нь олон улсын харилцааны чухал урлаг байдаг. Геополитикийн тоглоом бол маш аюултай, бүхэл бүтэн улс, үндэстнийг бүхлээр нь үгүй хийх, эзлэн түрэмгийлэх аюултай бодлого юм.
- Монгол Улсын гадаад бодлогод тусгаар тогтнол, эрх ашгаа улс төр- дипломатын замаар хангана гэсэн үзэл баримтлал байдаг. Энэ тухайд ...
-Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын гуравдугаар хэсэгт “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн” гэж заасан байдаг. Энэ бол манай гадаад бодлогын гол үзэл л дээ. Үүний гол учир нь манай улс геополитик, хоёр том гүрний дунд байх газар нутгийн байршлаасаа хамаарч аюулгүй байдлаа нэн тэргүүнд цэргийн хүчээр хангах боломжгүй учир ингэж үзсэн хэрэг л дээ. Ингэж хэлэхээр Зэвсэгт хүчнээ мууллаа, цэрэг эрсдээ итгэсэнгүй гэж бодож магадгүй. Гэхдээ олон улсын харилцаа гадарладаг хүн бол хэзээ ч ингэж бодохгүй. Та бод, хоёр гүрний зэвсэглэл, техникийн хөгжлийг харгалзахгүйгээр урд хөршид дөрвөн сая цэрэг, хойд хөршид хоёр сая цэрэг байна. Гэтэл гуравхан сая хүнтэй манай улсын хувьд тэдний хэд нь цэрэг, эсвэл буу барьж чаддаг хүн байх вэ гээд бодохоор маш бага тоо гарна. Тиймээс л гадаад бодлогын гол үзэлдээ ийм өгүүлбэр оруулж өгсөн юм. Өөрөөр хэлбэл яриа, хэлэлцээний замаар аюулгүй байдлаа хангана гэсэн үг. НҮБ болоод бусад олон улсын байгууллагаар дамжуулан санаа бодлоо дэлхийн сонорт хүргэнэ гэсэн үг. Мөн НҮБ-д олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргийнхээ дагуу цэрэг хандивлаж, дэлхийн энх тайвны төлөөх оролцоогоо нэмэгдүүлж байгаа нь улс төр-дипломатын аргаар хангаж байгаагийн нэг хэлбэр юм.
- Таныг Монгол Улсын гадаад бодлогод чухал зүйл хийсний нэг нь манай улсыг олон улсын эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд оруулсан гэж сонссон ...
-Тийм ээ. Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн, Монгол Улсаас НҮБ-д байсан байнгын төлөөлөгч Л.Эрдэнэчулуун болон миний бие 1991 онд Гана улсын нийслэл Акра хотод Монгол Улсыг эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд элсүүлсэн юм. Уг хөдөлгөөний гишүүн байхад гурван үндсэн шалгууртай. Нэгдүгээрт, “Эх орондоо гадаадын аль нэг улсын цэргийн баазыг байрлуулж болохгүй”. Хоёрдугаарт, “Ямар нэгэн цэргийн эвсэлд нэгдэж болохгүй”. Гуравдугаарт, “Гадаадын аль нэг улсын цэргийг нутгаараа дамжин өнгөрүүлж болохгүй” гэсэн гурван чухал нөхцөлтэй. Энэ гурван нөхцөл нь Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлогод маш чухал үүрэгтэй юм. Саяхан Оросын цахим сайтуудаар тус улсын ОДКБ (Организация Договора о коллективной безопасности) буюу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад манай улсыг элсүүлж болох юм гэсэн утгатай нийтлэл гарсныг би уншлаа. Энэ гэрээнд ОХУ, Армени, Узбекистан, Казахстан, Киргиз, Тажикистан багтдаг бөгөөд нэг ёсондоо аюулгүй байдлын эвсэл юм. Тиймээс манай улс тус эвсэлд нэгдэж болохгүй.
- Монгол Улсын гадаад бодлого төвийг сахих боломжтой юу?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2010 онд шинэчлэгдэн батлагдсан бол 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлал батлагдсан. Гэтэл 2015 онд НҮБ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Манай улсын гадаад бодлого нь төвийг сахих юм” гээд пал хийтэл хэлчихсэн. Нөгөө Үндсэн хууль, Гадаад бодлогын үзэл баримтлал, хоёр хөрштэйгөө хийсэн гэрээ, хэлэлцээ нь хаачсан юм, бүү мэд. Ц.Элбэгдоржийн гаргасан уг үйлдлийг олон улсад волунтаризм (voluntarism) буюу дур зоргоороо аашлах гэж нэрлэдэг.
-Тэгэхээр манай улс төвийг сахих ямар ч боломжгүй гэсэн үг үү?
-Тийм, ямар ч боломжгүй. Зарим нь бүр Швейцар лугаа төвийг сахих боломжтой гэж ирээд л мэдэмхийрч ярина. Тус улс хүчирхэг эдийн засагтай, газар зүйн байрлал, топографигаараа өндөр мөнх цаст уулсаар хүрээлүүлсэн зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж төвийг сахиж болж байгаа юм. Ерөөс төвийг сахихын тулд эхлээд хүчирхэг эдийн засаг, хүчирхэг Зэвсэгт хүчинтэй байх ёстой. Гэтэл манай улс юу билээ. Ийм улсад төвийг сахих ямар ч боломжгүй. Тийм нөхцөл байдал ч манай улсад бий болоход тун хэцүү.
- Таныг Куба улсад дипломат алба хашиж байсныг мэдэх юм. Тухайн үед Монгол, Кубын дипломат харилцаа хэрхэн хөгжиж байсан бэ?
-Би 1981-1984 онд 23-хан настайдаа Куба улсад Элчин сайдын яаманд атташегаар томилогдож байлаа. Дараа нь 2001-2004 онд Элчин сайдын зөвлөхөөр томилогдсон. Атташегаар томилогдохдоо би залуу байсныг ч хэлэх үү олон ажлыг зэрэг амжуулдаг байв. Тухайлбал, ёслолын албыг хариуцна, үүнд Элчин сайдын зоог, хүлээн авалт, уулзалт, яриа хэлэлцээ, угтах, үдэх гээд л явж өгнө. Дараа нь хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Сэтгүүлчидтэй ярилцана, мэдээлэл бэлтгэнэ. Мөн монгол оюутнуудаа хариуцна. Намайг байхад шүдний эмчээр суралцдаг 10 гаруй оюутан сурч байсан. Тэднийгээ хариуцна, асуудлуудыг нь шийдвэрлэнэ гээд их ажилтай. Мөн нууц шифр хариуцан тайлж уншина, явуулна. Дээрээс нь намын үүрийн дарга хийнэ. Мөн л амаргүй ажил байсан. Сар бүр хурал хийнэ, протокол хөтөлнө гээд л ... Ер нь олон ажил хийж үзэх тусмаа залуу хүн юм сурдаг.
- Мөн таныг нэрт орчуулагч гэж дуулсан юм байна ..
-Нэрт орчуулагч нь ч хаашаа юм. Яах вэ, 2004 онд Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Монголын нууц товчоо”-г хамгийн анх харь хэлнээ буюу испани хэлнээ хөрвүүлж, Куба Улсад 10 мянга гаруйг хэвлүүлж байлаа. Мөн Бельги улсад дипломат алба хашиж байхдаа “Гэсэр”, Монгол Улсдаа ирээд “Жангар” туужийг тус тус испани хэлнээ хөрвүүлж байсан. Харь хэлнээс эх хэл рүүгээ орчуулах нэг хэрэг. Харин эх хэлээсээ бусад улсын бичгийн хэл рүү хөрвүүлэх нь тун адармаатай, хэцүү байдаг. Миний хувьд хоёр дахь төрлийн орчуулагч нь. Ерөөсөө өөрийн орны соёл, зан заншлыг сурталчилна гэдэг чинь дипломат хүний гол үүрэг байдаг юм. Үүнийг монгол хүн бүр хилийн чанадад явж байхдаа ухаарч байх ёстой юм шүү.
- Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе ...
-Технологийн хөгжил, улс, гүрнүүдийн геополитик өөрчлөлт, дэлхийг хамарсан тахал, өвчин, худалдааны дайн гээд 2020 онд олон зүйлтэй бид нүүр тулж байна. Дараа жил ч энэ байдал үргэлжлэх магадлалтай байна. Тиймээс цэргийн алба хаагчид дэлхий дахинд өрнөж байгаа эдгээр аюулгүй байдалтай холбоотой үйл явдлуудыг байнга ажиглаж байх хэрэгтэй гэж зөвлөе.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын судалгаа, эрдмийн ажилд амжилт хүсье.
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Х.Ундрах: Өөрийгөө Монгол дахь 2Pac-ын хамаатан гэсний учир...
“Give me justice”, "Рашаантын 18" зэрэг дуугаараа олонд танигдсан Pacrap буюу Х.Ундрахтай ярилцлаа.
Юуны өмнө аав болсонд нь баяр хүргэе. Аав болсон эхний саруудыг завгүй өнгөрөөсөн байх ...
-Баярлалаа. Гэр бүлдээ урьдынхаасаа илүү их цаг зарцуулах болсон. Бас аав хүн ямар байх ёстой талаар суралцаад л явж байна даа.
“So many tears” дуу нийтэд хүрээд удаагүй. Тус уран бүтээлээрээ дамжуулан ямар нэгэн байдлаар нэгдэж нийгмийг хамтдаа өөрчилцгөөе гэж уриалсан нь бидэнд нэгийг бодогдуулсан шүү ...
-Бүхий л уран бүтээлээрээ аливаа нэг эмзэг сэдвийг хөндөхийг хичээдэг. “So many tears” дуугаа бараг дөрвөн сарын өмнө бэлэн болгочихсон байлаа. Анх продюсер маань надад ийм дуу хийе гэж санал тавьсан юм. Дүрсжүүлэх тохиромжтой цагийг хүлээгээд саяхан л ажил хэрэг болголоо. Хүүхдийн эрхийг хамгаалдаг олон байгууллагатай хамтарч ажилласныг энэ клипнээс анзаарсан байх. Тохироо бүрдэнэ гэдэг шиг гар нийлж амжилттай ажилласандаа баяртай байна. Клип хийхэд дэмжлэг үзүүлсэн байгууллагуудтай нийлж тодорхой хэмжээний хандив бүрдүүлээд “Хүүхдийн тусламжийн 108 төв"-д дуудлагын машин авч өгөхөөр ажиллаж байгаа. Цаашид ч олон ажил хийх төлөвлөгөө бий.
Ихэнх тохиолдолд үгээ бичиж дуусгаад түүндээ ая хийлгэдэг. Харин өөрийн чинь хувьд эсрэг зарчмаар ажилладаг гэсэн. Энэ нь юугаараа онцлог, давуу талтай байдаг вэ?
-Хамгийн түрүүнд санаагаа олох нь чухал. Бид санаагаа ярилцаж дараа нь ая хийдэг. Ингээд би үг бичих ажилдаа орно. Аяны хэмнэлээс санаа, үг урган гарах нь олонтоо. Аль эсхүл мартагдсан, өмнө нь төлөвлөж байсан зүйлс ч сэргэдэг. Гэхдээ дандаа ийм арга барилаар ажилладаггүй. Заримдаа сэдвээ бодож байгаад эхний хэдэн мөртийг нь буулгачихдаг. Тэгээд үгэндээ тохирсон ая олтлоо хүлээнэ.
“Give me justice” өөрийг тань олонд илүүтэй таниулж өгсөн уран бүтээл. Харин тэрхүү уран бүтээл төрөн гарахаас өмнөх Pacrap-ийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй ...
-Багаасаа “Hip Hop”-д сонирхолтой, үнэнч байсан. Гурван жилийн өмнөөс уран бүтээлээ тууштай хийж эхэлсэн. Ямартаа ч 30 гаруй дуутай. Арваад клип бий.
Багагүй тоо сонсогдож байна. Цомог бий юу?
-Аудио хэлбэрээр гаргасан нэг цомогтой.
Хөвсгөл аймгийн залуусаас бүрдсэн "Eternal" хамтлагаас хойш олон нийтэд танигдаж, тренд болж чадсан уран бүтээлч гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэх байх ...
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг төгссөн. Сонирхуулахад, “Rap Dembee” шиг үйл ажиллагаа Мөрөн хотод ч бас тогтмол зохиогддог байсан. Би ч түүнд нь их идэвхтэй хамрагддаг байлаа. Сурагч байхдаа хэд хэдэн дуугаа бичүүлж, хамтарсан тоглолтоо ч хийгээд амжсан. Багадаа бүр монгол бүжиг бүжиглэдэг байсан гэвэл итгэх хүн цөөн байх. Юм юмыг л оролддог хүүхэд байсан даа. Тэгээд анх 14 настайгаасаа дуулах сонирхолтой болсон гэх үү дээ. Намайг эрчимтэй хэмнэлд оруулсан уран бүтээл гэвэл 2016 онд “Unbox” студид бичүүлсэн “Deadpool” нэртэй дуу.
“Give me justice”-ийн үгийг Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн гэсэн. Тэнд онгод хөглөгддөг юм уу?
-Бүхэлд нь бичээгүй. Зарим нь өмнө нь бичигдсэн байсан юм. Далайн эрэг дээр байхад шүлэг бичих таатай нөхцөл бүрддэг гэж ойлгож болно. Усны чимээ маш сайхан.Анхаарал маш сайн төвлөрдөг. Манайх Хөвсгөл аймгийн Хатгал суманд амралтын газар ажиллуулдаг. Би заримдаа очиж чадахаараа л тусалдаг юм. Ер нь ажил ихтэй өнждөг. Оройдоо зав гарвал далайн эрэг дээр очиж үгээ бичихийг л бодно. Гэхдээ тэр бүр очоод байж чаддаггүй.
Манайхан уламжлалт зүйлсийг л их дэмжиж хүлээж авдаг. Харин энэ замыг сонгоход гэр бүлийнхэн тань ямар хандлагатай байсан бэ?
-Би элсэлтийн шалгалтдаа их өндөр оноо авсан. Багаасаа математикийн хичээлд сонирхолтой бас дажгүй сурлагатай байсан.Авсан оноогоороо ШУТИС-ийн архитектурын ангид орох боломжтой боллоо. Манай аймагт тийм хуваарь ганц, хоёрхон ирдэг учраас хөөрөөд л орчихсон. Дэндүү яарсан шийдвэр гаргасан гэдгээ хожим ухаарсан даа. Үнэндээ Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид орно гэж боддог байсан юм. Эхэндээ архитектураар сураад байж болмоор санагдсан учраас нэг их санаа зовоогүй. Гэвч цаг хугацаа надад дэмий зүйл байж гэдгийг ойлгуулсан. Хүн ер нь сонирхолгүй зүйлдээ сэтгэл гаргадаггүй. Ялангуяа албадаж шахсан зүйлд. Гэхдээ аав, ээжийнхээ надад үзүүлсэн итгэлийг ингээд ор хоосон зүйл болгочихмооргүй санагддаг байлаа. Их эмээж байсан ч энэ талаар ярилцаад хоёр сонголт байгаа талаар хэлсэн. Эндээ уран бүтээлээ хийнэ эсхүл гадагшаа явмаар байна гэж. Тэгээд л Солонгос улсад очиж нэг жил амьдарсан. Харин ирээд рэпээ эрчимтэй үргэлжлүүлсэн. Энэ үед ч миний гэр бүл намайг дэмжсээр л байсан. Ер нь ч анхнаасаа л тийм байсан шүү.
“Give me justice” дуу олны анхааралд өртөж, шуугиан нь намжаагүй байхтай зэрэгцээд “Рашаантын 18” гэх уран бүтээлээ гаргасан. Тус уран бүтээлээр юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Залуусыг зорьж, хүсэж байгаа зүйлийнхээ төлөө шантралгүй хөдөлмөрлөөсэй гэж хүссэн. Бас өөр хэд хэдэн дэд санааг өгүүлдэг. Жишээлбэл, “Хүн тарган турьхан, өндөр нам байх нь чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр суухаар, хамгийн гол нь түүний сэтгэл, чамд итгэх итгэл” гэдэг хэсэг. Хүнийг гаднах үзэмжээр нь дүгнэхгүй гэдэг мөртлөө яг цаг нь тулахаар шал худал байдаг. Тийм зүйлтэй олон таарч байсан.
“Give me justice” дууг гаргасныхаа дараахан Хууль зүйн дэд сайд асан, хуульч Б.Энхбаярын хамт “Уухай” подкастанд оролцсон байсан нь нэлээд анхаарал татах шиг болсон ...
-“Give me justice” дууг сонсоод намайг Б.Энхбаяр ахтай хамт урьсан юм билээ. “Шударга ёс” хэмээх подкаст байсан. Бид шударга ёс, залуусын идэвх, оролцооны талаар ярилцсан. Бас “Give me justice” дууныхаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм.
Өөрийгөө яагаад 2Pac-ын Монгол дахь хамаатан гэж тодорхойлсон бэ? Ямар нэгэн сонирхолтой түүх өгүүлэх байх ...
-2Pac-ыг анх сонсоход их хүчтэй мэдрэмж төрж, чих нээгдэж билээ. Өмнө нь Eminem-ийн дууг их сонсдог байсан. Түүнээс хойш 2Pac-ын үзэл баримтлалыг нь судалж үзээд бүр дуртай болсон. Тууштай, зоригтой зан чанар нь таалагддаг. Тавхан жилийн хугацаанд 500 хол давсан дуу гаргасан байдаг шүү.
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, 2Pac 1996 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Лас Вегаст буудуулсан гэдэг. Би яг тэр өдөр нь төрсөн. 2Pac шархаа даалгүй хэд хоногийн нас барсан гэдгийг нь би хожим уншиж мэдсэн л дээ. Өөртөө Pacrap гэдэг нэр өгөхдөө 2Pac-ын Pac-ыг авч Rap гэдэг үгтэй хоршуулсан гэх юм уу даа.
“Give me justice” дууны клип дээр хамт алхдаг залуу танай дүү гэдгийг мэдлээ. Хүмүүс хажууд нь алхаж байгаа залууг дуулах байх гэж харуулдсаар байгаад дуусгалаа гэж хошигносон байна лээ ...
-Дүүтэйгээ ямар нэгэн зүйлийг хамтдаа хийнэ гэсэн санааг л илэрхийлсэн. Анзаарвал дуу эхлэх цагаас дуусах хүртэл хамт байдаг шүү дээ. Дуулах юм байх гэж их хүлээлээ, яасан хийцгүй залуу вэ гэсэн хөгжилтэй сэтгэгдлүүдийг их уншсан. Дүү маань ч уншаад над руу нэг бүлтийж харсан шүү. /Инээв/
Сүүлийн үеийн уран бүтээлүүд тань нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндөж байгаа. Ингэж ажиллахад унаган зан тань нөлөөлдөг тал бий юу?
-Монголчууд бэлэн нулимстай гэж ярьдаг. Би яг тийм биш ч гэлээ их өрөвч, эмзэг. Багын тийм хүүхэд байсныг найз нөхөд, гэр бүлийнхэн маань сайн мэднэ. Гадаа гуйлга гуйгаад сууж буй хөгшид, хүүхэд, сав, лааз, шил түүж амьдралаа залгуулдаг хүмүүсийг хараад их хэцүү санагддаг. Өр өмрөөд байдаг юм. Тэд энэ нийгэмд сайн сайхан амьдарч, бүлээн хөнжилд, бүтэн нойртой унтах ёстой. Тийм эрхтэй.
Дууны шүлгийн мөрүүд утга санааны хувьд зохилдлоготой, их оновчтой санагддаг. Яруу найраг сонирхдог уу?
-Р.Чойномын шүлгийг их шимтэн уншдаг. 2Рac болон Р.Чойномын зураг ханан дээр минь өлгөөстэй байдаг.
Олонд танигдаад уран бүтээлээ тодорхой хэмжээнд үнэлүүлээд ирэхээр хэнээс ч хамаагүй захиалга ороод ирдэг гэсэн. Энэ үнэн үү?
-20, 30 саяыг өгье, ийм утга, агуулгатай дуу хийгээд өг гэдэг юм билээ. Би ч яах вэ, дорвитой хариу өгөлгүй өдийг хүрсэн. Их мөнгө амласан байлаа ч надад чухал биш. Үзэл санааны хувьд зөрүүтэй зүйлүүд байсан учраас татгалзсаар ирсэн. Ер нь худалдагдах дургүй. Хэрвээ худалдагдвал улс төрийн сонгуулийн үеэр өөрийн үзэл бодлоосоо урвах болно гэж эмээдэг.
Залуусын улс төрийн идэвх, оролцооны талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хуульч Б.Энхбаяр шиг хүн олон байгаасай гэж боддог. Одоогийн нөхцөл байдалд, залуусын улс төрийн оролцооны талаар ойлгож, хүлээж авахад нэг их ном уншаад, гэгээрээд байх албагүй мэт санагдсан. Бүх зүйл тодорхой. Би залуусын идэвх, оролцоог сулхан л гэж хэлнэ. Ер нь улс төрийн сонгуулийн үеэр л илт ажиглагддаг. Ядаж л очоод ирцээ бүртгүүлчихдэггүй.
Цаашид ч дуугаараа ямар нэгэн сэдвийг хөндсөөр байх уу?
-Саяхан нэгэн сэтгүүлч залуу насны минь өвчин илаарьших үед би ч бас эндээс явсан байх болно гэж бичсэн байсан. Миний хэлэх гэснийг их оновчтой гаргасан байна лээ. Би нэгэнт эхлүүлсэн, үүнд бас их зүйл золиосолсон болохоор зогсохгүй байх аа.
Тамхинаас татгалзана гэж хэлснийг тань залуус их эергээр хүлээж авсан шүү. Гэр бүл төлөвлөж байсан учраас тэгж хэлсэн үү?
-Анхандаа миний харагдах, үзэгчдэд хүрэх байдал үргэлж тамхитай хамт дүрслэгддэг байсан. Миний хэв маяг, бусдаас ялгарах байдал гэж бодож байсан л даа. Гэхдээ нийгэмд, бусдад их муу үлгэр дуурайл үзүүлж байгаагаа ойлгосон.
Цаашид ямар зүйлийг төлөвлөж байна вэ?
-“Үхэл дайрсан” коронавирусийн дэгдэлт намжвал төлөвлөсөн зарим ажлаа хийж эхэлмээр байна. Ямартаа ч анхны тоглолтоо хийнэ гэсэн бодол бий.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
"Аравт"-д оролцохоор Казахстан, Киргиз улсын багууд ирлээ
“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан анх удаагаа Монгол Улсад ирэх сарын 3-8-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ-ын цэргийн алба хаагчид энэ сарын 18-ны өдөр ирсэн бол өнөөдөр Казахстан, Киргиз улсын багууд хүрэлцэн ирлээ. Хоёр улсын баг тамирчдыг "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион хорооны ажиллагааны ахлах, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас угтан авсан юм. Тэрээр хоёр орны цэргийн алба хаагчдад "Та бүхэн манай сайхан оронд тавтай морил. Анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа олон улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэнд ЗХЖШ-ын даргын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гээд уралдаандаа амжилт үзүүлэхийг хүслээ. Үүний дараа хоёр орны баг тамирчдыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг тэргүүтэй удирдлагууд хүлээн авлаа.
"Аравт"-д найман орон оролцох бөгөөд үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг дөрвөн улс оролцох юм. Уралдаан ирэх сарын 3-8-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдана. Тэр хүртэлх хугацаанд дөрвөн орны тамирчид морьтой дадлага сургалт хийж, соёл урлаг, спортоор "өрсөлдөж", Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, адууны өв соёлтой танилцах юм.
Гэрэл зургийг О.Мөнхбат